We rent all types of Jeeps. Fast and reliable service

"Жийп Сервис"-ийн тухай

“ЖИЙП СЕРВИС” ХХК нь 2007 оны 05 сард үүсгэн байгуулагдсан бөгөөд богино хугацаанд өөрийн гэсэн харилцагч байгууллагуудтай болсон. Манай компани нь албан байгууллага, хувь хүмүүст жийп болон бүх төрлийн автомашины түрээсийн үйлчилгээ үзүүлж зах зээлд өөрийн  байр сууриа эзэлж, харилцагчдынхаа тоог нэмэгдүүлж тэдгээрт өөрийн үйлчилгээгээр зах зээлийн үнээс уян хатан, чанартай, түргэн шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлэх нь бидний зорилго болно.
“ЖИЙП СЕРВИС” ХХК нь дараах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Үүнд:
     1. Жийп автомашин болон бусад автомашин түрээсийн үйлчилгээ
     2. Жийп автомашин болон бүх төрлийн автомашины засвар, тос тосолгооны үйлчилгээ        
     3. Жийп автомашины сэлбэгийн худалдаа
Бидний давуу тал:
     -  Бүрэн тоноглол бүхий автомашин
     -  Олон жилийн туршлагатай чадварлаг жолооч
     -  Тээврийн хэрэгсэл бүр нь  бүрэн даатгалд хамрагдсан
     -  Мэргэжлийн инженер, засварчид
     -  Түргэн шуурхай, найдвартай баталгаат байдал
Авто түрээс: Нэр хүнд бүхий геологи уул уурхай, аялал жуулчлал, үүрэн телефоны оператор, зочид буудлууд  гэх мэт томоохон 20 гаруй компаниудад жийп автомашин болон бусад автомашинаар хөдөө орон нутаг болон хот дотор байнгын үйлчилгээ үзүүлдэг.  Манай компаний үйлчилгээ үзүүлдэг үндсэн автомашинууд: Toyota Land Cruiser-77, 78, 80, 100, 120, 105, 200 болон Toyota Mark-II, Chaser, Cresta, Corsa, Sonata V, IV мөн түүнчлэн MCC Delica, УАЗ Фургоноор үйлчилдэг бөгөөд орос, солонгос, япон улсын ачааны болон том оврын нийт 40 гаруй автомашинуудаар үйлчилгээгээ үзүүлдэг.
Авто засвар: Бид дээрх компаниудын гадна автомашин түрээсийн үйлчилгээг бүрэн хариуцан ажиллахаас гадна тэдгээр байгууллагуудын автомашины засвар үйличлгээг бүрэн хариуцан ажиллаж байгаа ба жийп болон суудлын автомашины засвар үйлчилгээг мэргэжлийн инженер чадварлаг хамт олон түргэн шуурхайн чанартай үйлчилгээг үзүүлэн ажилладаг.
Манай авто засварын газрын тос тослогооны төв нь дэлхийд алдартай MOBILЕ, ESSO брэндийн тос тосолгооны материалаар мөн дэлхийд алдартай VIC, MAX брэндын түлшний шүүр, агаар шүүгч, маслын шүүр зэрэг бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг.
Та манай компанитай хамтран ажилласнаар бидний үйлчилгээг зах зээлийн үнээс хямд үнээр найдвартай үйлчлүүлж  зорьсон ажлаа түргэн шуурхай бүтээх болно.



©2008   "ЖийпСервис" ХХК.   Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Designed & Developed by  "TeSu-World"
ȫά ʵ